Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2021 оны 10 дугаар сарын тойм
1.Гадаргын усны чанар
Сэлэнгэ аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2021 оны 10 дугаар сард Сэлэнгэ мөрөн, Орхон, Хараа, Ерөө, Хүдэр, Зэлтэр, Бургалтай, Бугант, Буурь, Хиагт голуудын хяналт-шинжилгээний цэгээс нийт 17 усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын 20 гаруй үзүүлэлтийг тодорхойллоо.
Сэлэнгэ мөрөн, Сэлэнгэ голын Сэлэнгэ-12 дугаар зөрлөг цэгээс 2 удаа, Зүүнбүрэн хяналт-шинжилгээний цэгээс 1 удаа усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 276.0-288.9 мг/л-т хэлбэлзэж, хүчилтөрөгчийн горим хэвийн, MNS4586:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламж (цаашид ХА гэх)-аас давсан үзүүлэлтгүй байна.
Орхон гол, Орхон голын Шаамар, Сүхбаатар хяналт-шинжилгээний 2 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 222.6-255.2 мг/л-т хэлбэлзэж, хүчилтөрөгчийн горим хэвийн, MNS4586:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламж (цаашид ХА гэх)-аас давсан үзүүлэлтгүй байна.
Хараа гол, Хараа голын Мандал сумын гүүрний дээд ба доод, Баянгол хяналт-шинжилгээний 3 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 141.3-207.2 мг/л-т хэлбэлзэж, ХА-аас давсан үзүүлэлтгүй байна
Ерөө гол, Ерөө голын Бугант, Ерөө, Дулаанхаан хяналт-шинжилгээний 3 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 56.0-88.5 мг/л-т хэлбэлзэж, ХА-аас Ерөө-Ерөө хяналт шинжилгээний цэгээс авсан дээжинд нитритийн азотын /NО2/-ын агууламж 0.022 мгN/л буюу 1.1 дахин давсан байна.
Хүдэр гол Хүдэр голын Хүдэр хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 122.6 мг/л, ХА-аас давсан бохирдолгүй байна
Зэлтэр гол, Зэлтэр голын Зэлтэр хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 158.4 мг/л, ХА-аас бохирдолгүй байна.
Бургалтай гол, Бургалтай голын Бургалтай хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 177.6 мг/л, ХА-аас давсан үзүүлэлтгүй байна
Бугант гол, Бугант голын Бугант хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 122.1 мг/л, ХА-аас усан дахь аммонийн азот /NH4/-ын агууламж 0.65 мгN/л буюу ХА-аас 1.3 дахин давсан байна.
Буурь гол, Буурь голын Сүхбаатар хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 890.0 мг/л, перманганатын исэлдэх чанар 19.0 мгО/л буюу ХА-аас 1.9 дахин тус тус давж голын дагуу бага бохирдолтой байлаа.
Хиагт гол, Хиагт голын Алтанбулаг хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт их 639.5 мг/л, усан дахь перманганатын исэлдэх чанар 11.9 мгО/л буюу ХА-аас 1.19 дахин аммонийн азот /NH4/-ын агууламж 9.77 мгN/л буюу ХА-аас 19.5дахин, нитритийн азотын /NО2/-ын агууламж 0.218 мгN/л буюу ХА-аас 10.9 дахин, эрдэс фосфор /Рэрд/-ын агууламж 1.040 мгР/л буюу ХА-аас 10.4 дахин давж маш их бохирдолтой байлаа.
Ус бохирдуулах бодисын агууламж
Хүснэгт 1
№ |
Усны харуулын нэр |
Бохирдуулах бодис, мг/л |
|||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
P |
||
1 |
Сэлэнгэ-Зүүнбүрэн |
|
|
3.5 |
0.02 |
0.000 |
0.020 |
2 |
Сэлэнгэ–12-р зөрлөг 10 |
8.66 |
1.1 |
3.6 |
0.06 |
0.001 |
0.017 |
3 |
Сэлэнгэ–12-р зөрлөг 20 |
11.55 |
2.3 |
3.5 |
0.10 |
0.003 |
0.036 |
4 |
Орхон–Шаамар |
9.58 |
1.5 |
2.9 |
0.26 |
0.010 |
0.042 |
5 |
Орхон–Сүхбаатар |
11.86 |
2.7 |
3.5 |
0.13 |
0.014 |
0.014 |
6 |
Хараа-Зүүнхараа /дээд/ |
|
|
2.6 |
0.01 |
0.005 |
0.006 |
7 |
Хараа-Зүүнхараа /доод/ |
|
|
4.0 |
0.04 |
0.032 |
0.007 |
8 |
Хараа-Баруунхараа |
|
|
2.7 |
0.03 |
0.014 |
0.009 |
9 |
Ерөө-Бугант |
|
|
3.8 |
0.09 |
0.001 |
0.018 |
10 |
Ерөө-Ерөө |
|
|
2.6 |
0.36 |
0.022 |
0.037 |
11 |
Ерөө-Дулаанхаан |
|
|
4.3 |
0.12 |
0.002 |
0.014 |
12 |
Хүдэр-Хүдэр |
|
|
4.1 |
0.06 |
0.001 |
0.009 |
13 |
Зэлтэр-Зэлтэр |
|
|
3.0 |
0.02 |
0.015 |
0.018 |
14 |
Бургалтай-Бургалтай |
|
|
2.1 |
0.03 |
0.003 |
0.007 |
15 |
Бугант-Бугант |
|
|
3.8 |
0.65 |
0.018 |
0.083 |
16 |
Буурь-Сүхбаатар |
9.88 |
2.1 |
19.0 |
0.41 |
0.009 |
0.040 |
17 |
Хиагт-Алтанбулаг |
9.64 |
2.1 |
11.9 |
9.77 |
0.218 |
1.040 |
MNS 4586:98 |
|
3.0 |
10.0 |
0.50 |
0.020 |
0.100 |
2.Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ
2021 оны 10 дугаар сарын 10-нд, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын “Урсгал-Ус” ХХК-ны хаягдал ус цэвэрлэх байгууламж /цаашид ЦБ гэх/-ийн орох, гарах цэгээс авсан хаягдал бохир усны 2 сорьцонд хийсэн шинжилгээний дүнгээс үзэхэд ЦБ-аас гарч байгаа ус 72.7%-ийн цэвэршүүлэлттэй байжээ.
2021 оны 10 дугаар сарын ЦБ-ын орж байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнг MNS 4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ (цаашид ЗДХ гэх)-тэй харьцуулан 2 дугаар хүснэгтэд үзүүллээ.
Хүснэгт 2
Цэвэрлэх байгууламж |
Цэг |
РН |
Ж/б |
өнгө |
ХХХ |
БХХ5 |
ПИЧ |
P |
NH4 |
NO2 |
NO3 |
Цэвэрлэгээний чанар % |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
MNS 4943:2015 |
|
6-9 |
30 |
|
50 |
20 |
20 |
1.5 |
15 |
|||
Сэлэнгэ,Сүхбаатар “Урсгал-Ус” ХХК-ны ЦБ |
Орж |
7.20 |
57.0 |
67.51 |
1223.0 |
134.2 |
57.8 |
3.539 |
3.11 |
0.455 |
16.60 |
72.7 |
Гарч |
7.35 |
6.6 |
20.84 |
329.3 |
36.6 |
6.1 |
Тайлбар: Ж/Б-жинлэгдэх бодис, ХХХ-химийн хэрэгцээт хүчилтөрөгч, БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-перманганатын исэлдэх чанар, MNS 4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс давсан үзүүлэлтүүдийг тодруулав.
Дүгнэлт: 2021 оны 10 дүгээр сарын байдлаар Зэлтэр маш цэвэр, Сэлэнгэ мөрөн, Орхон, Хараа, Ерөө, Бугант, Хүдэр, Бургалтай гол цэвэр, Буурь бага бохирдолтой, Хиагт маш бохир байлаа.
Энэ сард Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын “Урсгал Ус” ХХК-ны ЦБ-ийн цэвэрлэгээний чанар 72.7 % ба цэвэршүүлээд гарч байгаа усанд MNS 4943:2015 стандартаас нийт азот 1.34 дахин, фосфор 2.35 дахин, БХХ5 -1.83 дахин, ХХХ 6.59 дахин тус тус давсан бөгөөд цэвэршилт 72.7 хувьтай байна.
Агаарын шинжилгээ: Сүхбаатар суманд агаарын бохирдол стандарт хэмжээнээс хэтрээгүй бөгөөд нийт 63 удаагийн ажиглалт хийсэн байна. Агаарын чанарын 1-р харуулын 10-р сарын ажиглалтын дүнгээс үзэхэд агаар дахь хүхэрлэг хийн дундаж агууламж 0.005 мг/м3, хамгийн их нь 0.008 мг/м3, азотын давхар ислийн дундаж агууламж 0.026 мг/м3, хамгийн их нь 0.037 мг/м3, Агаарын чанарын MNS 4585:2016 стандарт дахь хүлцэх агууламжаас PM10 тоосонцор 2021.10.11-нд 1.10 мг/м3 дахин, 2021.10.18-нд 1.18 мг/м3 дахин 2021.10.21-нд 1.21 мг/м3 дахин, 2021.10.25-нд 1.11 мг/м3 дахин давсан байна. Агаар болон хөрсөн дээрхи цацрагийн түвшин фон түвшнээс даваагүй байна.
Агаарын чанарын 2-р харуул болох Мандал суманд агаарын бохирдол стандарт хэмжээнээс даваагүй ба нийт 30 удаагийн ажиглалт хийсэн. Агаар дахь түгээмэл бохирдуулагч хий болох азотын давхар ислийн дундаж агууламж 0.019 мг/м3, хамгийн их агууламж 0.038 мг/м3, хүхэрлэг хийн дундаж агууламж 0.002 мг/м3, хамгийн их агууламж 0.010 мг/м3 байна.
Тайлан бичсэн: БОШЛ-ын инженер /М.Өнөржаргал/